Wednesday, Nov 22nd

Last update08:08:03 AM GMT

Асуулт Хариулт

Бямба, Нямын Сургалт

E-mail Print PDF
Билгүүн Тулга авто сургууль ажил ихтэй хүмүүст зориулж Бямба, Ням гаригт хичээллэдэг ангийг 2012 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн хичээллүүлж байна.

Бямба, Нямын анги нь манай төв салбар дээр сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагаас эхлэн хичээллэж байгаа.
  • Дүрмийн хичээл: Бямба, Ням гарагт 11:00 - 13:00 цагт хичээллэнэ.
  • Жолооны дадлага: Бямба, Ням гарагт 13:00 - 16:00 ба 16:00 - 19:00 цагийн хооронд долоо хоногт 2-3 удаа хичээллэнэ.

Түгээмэл Асуулт

-Жолоогоо дуусгачаад шууд дүрмийн хичээл ордог гэсэн үг үү? Мөн Бямба Ням гаригаар хичээллэх бол хэр удаж байж төгсөх вэ?

-Манай Бямба Ням гаригийн сургалт: дүрмийн хичээл 11:00-13:00 цаг, жолооны хичээл 16:00-19:00 цаг гэж ордог, та энэ хуваариас сонгон суралцаж болно. Өөрөөр хэлвэл та дүрмийн хичээлдээ суусны дараа жолоондоо гарна гэсэн үг. Бямба Нямын сургалт 2 сарын хугацаатай үргэжлэх ба шалгалт дуусаад жолооны үнэмлэхийг Замын Цагдаагийн Газарт шууд бичүүлж өгдөг. Жолооны үнэмлэх бичилтэд өгснөөс хойш ажлын 7-10 хоногийн дараа гардаг журамтай.

Та дэлгэрэнгүй мэдээг манай Төв Салбарын 11-310511 ба 9594-7070 дугаарын утсаар 09:00-18:00 цагийн хооронд лавлаж асууна уу.

Амжилттай шалгалтаа өгөөд төгслөө гэж бодоход хэр хугацааны дараа үнэмлэх гарах вэ?

E-mail Print PDF
Манай сургууль сүүлийн шалгалт дууссаны дараа Замын Цагдаагийн Газарт үнэмлэх бичүүлэхээр материалыг өгдөг ба ажлын 7-10 хоногийн дотор үнэмлэх хэвлэгдэн гардаг.

Сургалтын явцад үндсэн төлбөрөөс гадна ямар нэгэн төлбөр нэмж авах уу?

E-mail Print PDF

Бид элсэн орж байгаа сонсогч нартайгаа сургалтын гэрээ байгуулж ажилладаг тул энэ хугацаанд ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй.

Сургалтын төлбөрөө хувааж өгч болохуу?

E-mail Print PDF

Болно. Та манай сургуульд бүртгүүлэхдээ сургалтын төлбөрөө бүрэн төлөх боломжгүй бол 50% -аас доошгүй төлбөрийг төлсөн байх шаардлагатай. Үлдэгдэл төлбөрөө 10 хоногийн дотор гүйцэт төлж болно.

Танай автосургууль ямар автомашин дээр дадлага хийх вэ?

E-mail Print PDF

Манай автосургууль тээврийн хэрэгслийн

  • В ангилалд: Аксент, Верна маркийн автомашинаар
  • ВС ангилалд: Hyundai маркийн 5 тоннын даацтай ачааны автомашинаар
  • D ангилалд: Нуundai маркийн автобусаар
  • Е ангилалд: Зил-130 маркийн нэг голтой чиргүүлтэй автомашинаар
  • А ангилалд Хурд-200 маркийн мотоциклоор

дадлага хийнэ. Дэлгэрэнгүй

Сургалтын төлбөр хэд вэ? Хэдэн сар сурах вэ?

E-mail Print PDF

Тээврийн хэрэгслийн

  • В ангилалд - 260.000 төгрөг, Хугацаа 2 сар
  • ВС ангилалд  - 380.000 төгрөг, Хугацаа 3 сар
  • С ангилалд  - 130.000 төгрөг, Хугацаа 14 хоног
  • D ангилалд  - 130.000 төгрөг, Хугацаа 21 хоног
  • Е ангилалд  - 130.000 төгрөг, Хугацаа 21 хоног
  • A ангилалд - 130.000 төгрөг, Хугацаа 21 хоног

тус тус суралцуулна.

Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэн рүү 11-310511 дугаараар 10:00 - 19:00 цагийн хооронд холбогдоно уу. Мөн та This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаяг руу и-мэйл бичнэ үү.

Танай автосургуульд хэзээ очиж бүртгүүлбэл болох вэ?

E-mail Print PDF

Манай автосургууль өдөр бүр 10:00 - 19:00 цагийн хооронд ажилладаг. Ням гаригт амарна.

Танай автосургууль хэдэн жил ажиллаж байна вэ?

E-mail Print PDF

“Билгүүн тулга” авто сургууль 1994 онд байгуулагдсан. Шилдгийн шилдэг хамт олонтой манай сургууль oдоо 19 дэх хичээлийн жилдээ ажиллаж байна. Нийт 45 багш ажиллагсадтай. Энэ хугацаанд нийт 45.000 гаруй жолоочийг тээврийн хэрэгслийн A, В, ВС, С, D, Е ангилалаар сурлагын 95-100% амжилттай төгсгөсөн.

Хичээлийн хуваарь яаж явагдах вэ?

E-mail Print PDF

ЗХХ Дүрмийн хичээл

а. Сондгой өдрийн анги  - 1, 3, 5 өдөр 17:00 - 19:00 цагийн хооронд,

б. Тэгш өдрийн анги - 2, 4, 6 өдөр 17:00 - 19:00 цагийн хооронд хичээллэнэ.

Жолооны дадлагын хичээл 7 хоногт 3 удаа хичээллэнэ.

а. Өглөөний ээлж: 9.00 - 12.30

б. Өдрийн ээлж: 13.00 - 16.30 цаг хүртэл хичээллэнэ.

Та жолооны дадлагын цагийг жолооны багштайгаа ярилцаад өөрийн ажил амралт болон хичээлийн цагаа зохицуулах боломжтой.

Бүртгүүлэхдээ ямар материал бүрдүүлж очих вэ?

E-mail Print PDF
    1. Иргэний үнэмлэх
    2. Төлбөр (бэлнээр)
    3. Цусны бүлэг
    4. 3х4 хэмжээтэй Зураг - 3 ширхэг
    5. 4х6 хэмжээтэй Зураг - 1 ширхэг / цагаан фонтой - үнэмлэх дээр тавигдах зураг

      ВС, D, Е ангилал ахиулахад:

      1. Жолооны үнэмлэх
      2. Эрүүл мэндийн хуудас
      3. Зураг - 1 ширхэг /4х6 цагаан фонтой/
      4. Төлбөр /бэлнээр/ тус тус авчирна уу.

      Танай автосургууль хаана байрладаг вэ?

      E-mail Print PDF

      Манай автосургууль 9 салбартай.

      • Салбар 1: Чингэлтэй дүүрэг “Мандухай” зочид буудлын ард 2 байр. Утас: 11-310511
      • Салбар 2: Сүхбаатар дүүрэг 11 хороолол “Автоплаза”төвийн баруун талд хуучин “Ардын эрх” сонины байр 2 давхарт 202 тоот.
      • Салбар 3: Баянзүрх дүүрэг Сансрын аюулгүйн тойргийн баруун хойд талд “Ундрам плаза” төвийн 4 давхарт 403 тоот.
      • Салбар 4: Сүхбаатар дүүрэг 32-ийн аюулгүй тойргийн зүүн талд “Бүрд” худалдааны төвийн 1 давхарт 102 тоот.
      • Салбар 5: Гуравдугаар хороолол "Өргөө" кино театрын баруун урд талд "Ундрам" төвийн 301 тоот.
      • Салбар 6: Баянзүрх дүүрэг, Цэргийн Госпиталын ард, өөрийн байр.
      • Cалбар 7: 1-дүгээр хороололд Саппоро  төвийн баруун талын Бармон төвийн 303 тоотод.
      • Салбар 8: 10-дугаар хороолол, Кристалл Сити төвийн 404 тоот.
      • Салбар 9: Хан-Уул дүүрэг, Зайсангийн гудамж, Оргил Шилтгээний 4 давхарт, 406 тоот.

      Танай автодром хаана байдаг вэ?

      E-mail Print PDF

      БЗ Дүүрэг 22 хороо хуучнаар ойн 1-р автобаазын хашаанд байрладаг. Дэлгэрэнгүй зургуудийг энд дарж үзнэ үү.

      Биднийг Сонго

      Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

      Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

      Харилцах Хаяг

      Билгүүн Тулга Авто Сургууль

      1 болон 6 тоот
      "Мандухай" Зочид Буудлын Ард
      2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
      Улаанбаатар Хот, Монгол Улс


      И-мэйл: info@bilguuntulga.com
      Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

      Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.