Wednesday, Nov 22nd

Last update08:08:03 AM GMT

Монгол Жолооч Нарын Заавал Унших Ёстой Дөрвөн Ном

E-mail Print PDF

Монгол Жолооч Нарын Заавал Унших Ёстой 4 Ном | Bilguun Tulga Auto SchoolЖолооч болохын өмнө сонсогчид заавал дүрмийн хичээлд сууж Монгол улсын замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг уншдаг. Билгүүн Тулга Авто сургуулийн хамт олон Улаанбаатар хотод машин жолоодож байгаа болон ирээдүйд жолоо барих гэж байгаа шинэ жолооч нарт дарааx дөрвөн номыг уншихыг санал болгож байна.

 

1. Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн Тайлбар

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн ТайлбарТа өөрийгөө дараах тохиолдлуудад юу хийх ёстойгоо мэдэх эсэхийг шалгаарай. Хэрэв та хонгил дотор явж байтал үзэгдэх орчин тань 100 метрээс богино байвал та буцаж эргэж болох уу? Мөн үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар байвал та буцаж эргэж болох уу? Та зам тээврийн осолд холбогдсон бол жолоочийн зүгээс ямар арга хэмжээ нэн даруй авах ёстойгоо мэдэх үү? Та энэ номноос хариултуудаа олоорой.

 

 

 

 

 

 

 

 

2. Автомашин Жолоодож Сурах Гарын Авлага

avtomashin-joloodoj-surah-gariin-avlagaЭнэ номноос та автомашин жолоодож сурах теxникийн ажиллагаа, жолоодлогын тусгай талбайн буюу автодромын жолоодлого, хот суурин газарт автомашин жолоодож сурах, жолооны шалгалтын үйлдлийг зөв хийж сурах үйлдлүүдтэй дэлгэрэнгүй танилцана. Автомашин Жолоодож Сурах Гарын Авлагын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

 

 

 

 

 

 

 

 

 

3. Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдал

zamiin-hodolgoonii-ayulgui-baidalЗохиогч А. Энхболд энэ номонд олон сонирхолтой мэдээллүүдийг бичсэн. Жишээ нь хөдөлгөөнд оролцогчид харааны мэдрэхүйгээр аливаа юмс үзэгдлийн байрлал, хэлбэр, хэмжээ, өнгө, хянах хэрэгслүүдийн өгөгдөл  зэрэг сонорын мэдрэхүйгээр аливаа дуу чимээ/ автомашины болон дуут дохионы, тоормосны гэх мэт/; хүртэх мэдрэхүйгээр биеийн байрлал, гар хөлийн хөдөлгөөн, вестибуляр мэдрэхүйгээр автомашины хурдны өөрчлөлт, хөдөлгөөний чиг, чичирхийллийн мэдрэхүйгээр замын гадаргуугийн байдал, автомашины зарим хэсгийн ажиллагаа зэргийг тус тус тодрохойлдог байна.

 

 

 

 

 

 

 

4. Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм

mongol-ulsiin-zamiin-hodolgoonii-duremМонгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмэнд  1.) Нийтлэг Үндэслэл, 2.) Жолоочийн үүрэг 3.) Явган зорчигчийн үүрэг, 4.) Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг, 5.) Замын хөдөлгөөн зохицуулах дохио, 6.) Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх, 7.) Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 8.) Тээврийн хэрэгсэл байрлан явах, 9.) Тээврийн хэрэгслийн хурд, 10.) Гүйцэж түрүүлэх, 11.) Түр буюу удаан зогсох, 12.) Уулзвар нэвтрэх, 13.) Явган хүний гарц нэвтрэх, 14.) Төмөр замын гарам нэвтрэх, 15.) Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх, 16.) Хорооллын доторхи хөдөлгөөн, 17.) Тууш замын хөдөлгөөн, 18.) Цуваагаар явах, 19.) Жолоодлогын дадлага хийх, 20.) Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх, 21.) Хүн тээвэрлэх, 22.) Ачаа тээвэрлэх, 23.) Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлагын тухай дүрмүүдийг дэлгэрэнгүй заасан байдаг.

 


blog comments powered by Disqus

Биднийг Сонго

Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

Харилцах Хаяг

Билгүүн Тулга Авто Сургууль

1 болон 6 тоот
"Мандухай" Зочид Буудлын Ард
2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
Улаанбаатар Хот, Монгол Улс


И-мэйл: info@bilguuntulga.com
Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.