Мөнxцэцэг Багш Илтгэл Тавилаа

Print
Monhtsetseg10-18-2012: Билгүүн Тулга авто сургууль Улаанбаатар хотын бага ангийн сурагч нарт зориулан Замын Хөдөлгөөний Дүрмийн Хичээл зааж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ удаа манай дүрмийн багш Мөнxцэцэг асран хүмүүжүүлэх 53-дугаар сургууль дээр очиж Замын Хөдөлгөөний Дүрмийн Хичээлийг заав. Энэ асран хүмүүжүүлэх төвд 80 хүүхэд, SOS хүүхдийн асрамжын хотхонд 40 хүүхэд байдаг аж.

Тус сургуулийн багш хамт олнooс, "53 дугаар сургуулиас замын хөдөлгөөний дүрмийн хичээл орж хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний үзүүлэн бэлэглэсэн Билгүүн Тулга авто сургууль болон сургалт явуулсан Д. Мөнхцэцэг багшдаа баярлаад хамгиин сайн сайхан бүхнийг хүсье" гэж ерөөсөн байна.

















blog comments powered by Disqus