Monday, Mar 27th

Last update08:08:03 AM GMT

Шатахуунд Хэмнэлттэй 10 Зөвлөгөө

E-mail Print PDF

Шатахуунд Хэмнэлттэй 10 ЗөвлөгөөШатахуун хэмнэх олон аргууд байдаг. Эрхэм жолооч та дараах зөвлөгөөг байнга биелүүлж байвал шатахуунаа 30 хүртэл хувиар хэмнэж чадна.

1. Бага Хаазаар Хөдөлгөөнөө Эхлүүлэх

Та намуухан бага хаазаар хөдөлгөөнөө эхлэх нь аюулгүй бөгөөд шатахууны хэмнэлтийг бий болгодог. Ойролцоогоор 20 км/ц хурдыг 5 секүндэд авахаар хөдөлгөөнийг аажуухан эхлүүлнэ үү. Ингэснээр та шатахуун зарцуулалтаа 11%-иар хэмнэнэ.

2. Огцом Хурд Авч, Огцом Хурд Хассан Жолоодлогоос Татгалзах

Хурдны өөрчлөлт ихтэй жолоодлого нь хотын гаднах замд шатахуун зарцуулалтыг ойролцоогоор 6% -иар ихэсгэдэг. Урдаа явж буй машины зайг хянаж, хоорондын зайг хангалттай барьж огцом хурд хассан болон огцом хурд нэмсэн жолоодлого хийхгүй байхыг хичээгээрэй.

3. Хаазнаас Хөлөө Салгах

Хөдөлгүүрийн тормосыг тогтмол ашигласнаар хөдөлгүүрт шаардагдах шатахууны хэмжээ буурч шатахуун зарцуулалт багасна. Энэ үйлдлээр та, шатахуун зарцуулалтаа 2%-иар  бууруулах болно.

4. Air Condition-ы Хэрэглээг Багасгах

Гадаа +25C хэмээс бага дулаантай үед эйр кондишн хэрэглэхэд ойролцоогоор 12%-иар шатахуун зарцуулалт нэмэгддэг байна. Зуны халуунд гадна орчны температурт тохируулан кондишны хүйтнээр үлээлгээх хэмийг байнга тохируулж байгаарай.

5. Асаалттай (нормальдаж) Удаан Зогсохгүй Байх

Хүн хүлээх, ачаа буулгах үедээ автомашинаа унтрааж байгаарай. Автомашин 10 минут асаалттай зогсоход ойролцоогоор 130мл шатахуун зарцуулагддаг.

6. Автомашинаа Халаах Хугацааг Тааруулаарай

5 минут халаахад ойролцоогоор 160мл түлш зарцуулагддаг байна. Автомашиныг халаасны дараа хөдөлгөөнийг эхлүүлэх нь хөдөлгөөнд оролцох үеийн шатахуун зарцуулалтыг сайжруулдаг ч автомашинаа халааж удаан зогсох нь шатахууны нийт зарцуулалтад сөргөөр нөлөөлнө.

7. Замын Түгжрэл, Орон Нутгийн Замын Талаархи Мэдээллийг Сайтар Ашиглах

Та 50 минут явах замд 10 минут төөрөхөд (1 цагийн 10 минут нь илүү явалт) 14% илүү шатахуун зарцуулах болно. Түгжрэлд орох, холын замд төөрч илүү явалт хийх нь шатахуун зарцуулалтад муугаар нөлөөлнө. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээлэл болон газрын зураг бас GPS технологийг ашигласнаар та шатахуун болон үнэт цагаа хэмнэх болно.

8. Дугуйн Хийн Даралтыг Тогтмол Шалгаж Байх

Хэвийн хэмжээнээс 50 kPa даралт бага байх нь хотын замд 2.5%, орон нутгийн замд 4.3%, хурдны замд 4.8% илүү шатахуун зарцуулна. Дугуйн хийн даралт бага байх нь шатахуун зарцуулалтад маш ихээр нөлөөлдөг. Дугуйн даралтыг зохистой хэмжээнд үйлдвэрлэгчээс заасан стандартынх нь дагуу байлгах нь шатахуун хэмнэх хамгийн үр дүнтэй арга юм. Үйлдвэрлэгчийн дугуйн хийний хэмжээтэй мэдээллийг та жолоочийн хаалганы талын суудлын хажуунас уншиж болно.

9. Шаардлагагүй  Ачаа Ачихгүй Байх

Шаардлагагүй, илүү ачаа тээвэрлэн явах нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг учир илүү ачаагаа буулгана уу. 100 кг шаардлагагүй ачаанаас болж ойролцоогоор 3% илүү шатахуун зарцуулна.

10. Замын Хөдөлгөөний Дүрмээ Биелүүлэх

Дунджаар 40 км/ц хурдтай явж байсан автомашины хурд 20 км/ц болоход шатахуун зарцуулалт 31% нэмэгдэнэ. Замын хөдөлгөөнд дүрмийн бус соёлгүй оролцох мөн бусдын хөдөлгөөнд саад учруулах газар автомашинаа байрлуулснаар түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болж шатахууны илүү зарцуулалт бий болгоно.

Эрхэм жолооч та эдгээр 10 зөвлөгөөг жолоодлого хийх болгондоо ягштал биелүүлж чадвал шатахуун зарцуулалтыг 20-30% хүртэл хэмнэх боломжтой юм.


blog comments powered by Disqus

Биднийг Сонго

Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

Харилцах Хаяг

Билгүүн Тулга Авто Сургууль

1 болон 6 тоот
"Мандухай" Зочид Буудлын Ард
2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
Улаанбаатар Хот, Монгол Улс


И-мэйл: info@bilguuntulga.com
Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.