Friday, Mar 24th

Last update08:08:03 AM GMT

ICT Expo 2013 Mongolia

E-mail Print PDF
ICT Expo 20135-20-2013: Билгүүн Тулга авто сургууль Замын Цагдаагийн Газартай хамтарч ICT Expo 2013 мэдээллийн технологийн долоо дахь жилдээ зохиогдож буй үзэсгэлэн худалдаад амжилттай оролцлоо. Үзэсгэлэнгийн гол зорилго нь мэдээллийн технологийн хөгжлөөр дамжуулан төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, төрөөс иргэдэд хүрч буй бүх төрлийн үйлчилгээг хөнгөвчлөх, шинэ технологи нэвтрүүлэх, иргэдийн тав тухтай амьдралыг цогцлооход оршино. Уг үзэсгэлэн дээр бид авто тренажёроо иргэдэд сонирхуулахаар авчирсан нь олны анхаарлыг ихээр татаж байлаа.

Үзэсгэлэнгийн Тухай

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус газраас 2013 оны 5 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “Ирээдүйтэй холбогдьё-Шинэ амьдралын хэв маяг” /Connecting the future-New life style/ уриан дор “ICT-EXPO-2013” үзэсгэлэнг уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулж байна.

Зургууд

Зорилтууд

  • Шинэчлэлийн Засгийн газрын Цахим засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан төрөөс иргэдэд хүрч буй бүх төрлийн үйлчилгээг олон нийтэд таниулах;
  • Салбарын стратегийн 7 зорилтыг танилцуулах;
  • Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийг нийтэд мэдээллэх;
  • Монгол Улсад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх;
  • Салбарын сүүлийн үеийн хөгжлийн хандлага, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хангах;
  • Салбарын бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, зах зээлийг өргөжүүлэх;



blog comments powered by Disqus

Биднийг Сонго

Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

Харилцах Хаяг

Билгүүн Тулга Авто Сургууль

1 болон 6 тоот
"Мандухай" Зочид Буудлын Ард
2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
Улаанбаатар Хот, Монгол Улс


И-мэйл: info@bilguuntulga.com
Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.