Friday, May 26th

Last update08:08:03 AM GMT

Жолоочийн Зөрчлийн Бүртгэлийн Оноо Тооцох Журам Хэрэгжиж Эхэллээ

E-mail Print PDF

ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛИЙН ОНОО ТООЦОХ ЖУРАМ

УИХ-аас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийг шинэчлэн батaлсан бөгөөд Хууль зүйн сайдын тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг баталсан. Энэ журам нь 2016 оны 2 сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн бөгөөд зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулж өгсөн.

Журамд зааснаар зөрчлийн онооны дээд хэмжээ 10 байхаар заасан бөгөөд ЗХАБ-тай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах хэмжээгээр хасaхаар заасан:

1 оноо хасах тохиолдлууд

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /192.000/

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч /48.000, 19.200/

- Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч /9.600/

- Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч /9.600/

- Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч /19.200/

- Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч /19.200/

- Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч /96.000, 192.000/

 

2 оноо хасах тохиолдлууд

- Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /192.000/

- Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /96.000/

- Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч /96.000/

- Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /96.000/

- Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч /19.200/

- Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч /19.200/

- Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч /9.600/

- Механикжсан ТХ-ийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /48.000/

 

3 оноо хасах тохиолдлууд

- Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /48.000/

- ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /96.000/

 

5 оноо хасах тохиолдол

- Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна.

Зөрчлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин ЗХАБТХ, тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлийн хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд 10 оноог сэргээж урамшуулна гэж заажээ.

(Мэдээллийн эх сурвалж: Замын Цагдаагийн Газар)


Жолоочийн Зөрчлийн 10 Онооноос Ямар Тохиолдолд Хасах Вэ?

 

(Мэдээллийн эх сурвалж: Gogo.mn)

 


blog comments powered by Disqus

Биднийг Сонго

Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

Харилцах Хаяг

Билгүүн Тулга Авто Сургууль

1 болон 6 тоот
"Мандухай" Зочид Буудлын Ард
2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
Улаанбаатар Хот, Монгол Улс


И-мэйл: info@bilguuntulga.com
Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.