Monday, Apr 24th

Last update08:08:03 AM GMT

Мянганы Сорилт Сангийн Онол Практикийн Хурал Дээр Билгүүн Тулга Илтгэл Тавилаа

E-mail Print PDF

11-30-2011: Монголын мянганы сорилтын сангаас гаргасан онол практикийн хурал дээр Билгүүн Тулга Авто Сургууль илтгэл тавилаа. Манай илтгэлийн гол сэдэв "Жолооны курсийн сургалтыг сайжруулахад удирдлагын үүрэг оролцоо" байв. Илтгэл дээрх зургуудийг хүлээн авна уу.

 

Read more...

“Замын Xөдөлгөөн Фото Дуранд” Гэрэл Зургийн Уралдааны Ялагч Тодорлоо

E-mail Print PDF

“Замын Xөдөлгөөн Фото Дуранд” Гэрэл Зургийн Уралдааны Ялагч Тодорлоо Замын цагдаагийн алба үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойг угтаж гэрэл зургийн агшинаар дамжуулан Замын цагдаагийн албаны онцлог, замын хөдөлгөөний нөхцөл байдал, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, зөрчил дутагдлын талаар олон нийтэд хүргэх зорилгоор “Замын хөдөлгөөн фото дуранд” сэдэвт гэрэл зургийн  уралдааныг зарласан.

Тэргүүн байранд “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцагын “Нохой шиг бай л даа” зураг  шалгарлаа. Харин дэд байрт гэрэл зурагчин Ш.Гэрэлсайханы “Цагдаа ар гэрээ ч асарна, ажил үүргээ ч гүйцэтгэнэ” бүтээл, удаах байрт С.Энхжаргалын “Омогшил” бүтээл шалгарсан байна. Тэмцээнд амжилттай оролцсон бүх оролцогчиддoo Билгүүн Тулгын хамт олон баяр хүргье!

[Мэдээллийн эх сурвалж: www.stop.mn]

21 Аймгийн Замын Цагдаагийн Тасгийн Дарга Нар Билгүүн Тулга Авто Сургуультай Танилцав

E-mail Print PDF

21 Аймгийн Замын Цагдаагийн Тасгийн Дарга Нар Билгүүн Тулга Авто Сургуультай Танилцав.11-14-2011: 21 Аймгийн Замын Цагдаагийн Тасгийн Дарга Нар Билгүүн Тулга Авто Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Гишүүд ирэхдээ манай сургуулийн авто дром, дүрмийн хичээлийн танхимууд, 3D авто тренажер болон бусад жолооны сургалтын материалуудтай танилцаж сэтгэл өндөр буцлаа.

Read more...

Замын Цагдаагийн Газрын Мэргэжлийн Зөвлөл Билгүүн Тулга Авто Сургуулийн Үйл Ажиллагаатай Танилцлаа

E-mail Print PDF

Замын Цагдаагийн Газрын Мэргэжлийн Зөвлөл Билгүүн Тулга Авто Сургуулийн Үйл Ажиллагаатай Танилцлаа10-11-2011: Замын Цагдаагийн Газрын Мэргэжлийн Зөвлөл Билгүүн Тулга Авто Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Гишүүд ирэхдээ манай сургуулийн авто дром, дүрмийн хичээлийн танхимууд, 3D авто тренажер болон бусад жолооны сургалтын материалуудтай танилцаж сэтгэл өндөр буцлаа.

 

Read more...

Уран Жолоодлогын Тэмцээнээс Билгүүн Тулга Мөнгөн Медаль Хүртлээ

E-mail Print PDF

B. Gantulga Bagsh | Bilguun Tulga Auto SchoolЗамын Цагдаагийн Албаны 75 жил, АСАТ-ын 15 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын авто сургуулиудын жолооны багш нарын дунд зохиогдсон уран жолоодлогын тэмцээнд Билгүүн Тулга авто сургуулийн багш Б. Гантулга 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль хүртэв. Тэмцээнд нийт 150 жолооны багш хоёр үе шаттай оролцож шигшээд 30 багш шалгарсан бөгөөд тэдний нэг нь Б.Гантулга багш байлаа. Мөн Билгүүн Тулга авто сургуулийн багш Байгалмаа тэмцээнд амжилттай оролцож тусгай байрын шагнал хүртсэн юм. (Та дэлгэрэнгүй бүх зургуудийг та манай  Facebook албум дээрээс үзнэ үү.)

Read more...

Монгол Жолооч Нарын Заавал Унших Ёстой Дөрвөн Ном

E-mail Print PDF

Монгол Жолооч Нарын Заавал Унших Ёстой 4 Ном | Bilguun Tulga Auto SchoolЖолооч болохын өмнө сонсогчид заавал дүрмийн хичээлд сууж Монгол улсын замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг уншдаг. Билгүүн Тулга Авто сургуулийн хамт олон Улаанбаатар хотод машин жолоодож байгаа болон ирээдүйд жолоо барих гэж байгаа шинэ жолооч нарт дарааx дөрвөн номыг уншихыг санал болгож байна.

 

Read more...

Замын Цагдаагийн Газрын удирдлагууд Билгүүн Тулга Авто Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

E-mail Print PDF

Билгүүн Тулга Авто Сургуулъ

9-13-2011: Замын Цагдаагийн Газрын дарга хурандаа Энxжаргал, дэд дарга Ч. Жаргалсайхан, мэргэжил хяналтын хэлтсийн дарга хурандаа Ч. Эрдэнэбаатар нар Билгүүн Тулга Авто Сургуулийн шинээр ашиглалтанд орсон төвийн үйл ажиллагаа, сургалтын тохилог танхимууд, жолооны авто тренажер, сургалтын бусад материалуудтай танилцаж сэтгэл өндөр буцлаа.

Read more...

Билгүүн Тулга Бусад Авто Сургуулийн Захирлуудтай Туршлагаасаа Хуваалцав

E-mail Print PDF

Билгүүн Тулгын хамт олон Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас ирсэн бусад авто сургуулийн удирдлагуудтай туршлагаасаа xуваалцав. Ирсэн зочид B, BC, A, D, E ангиллын танхимууд, жолооны авто дром, машиний дотоод анги эдийн үзүүлэн, самбар, плакат, мөн жолооны гарын авлага номнуудтай танилцаж өндөр сэтгэгдэлтэй буцлаа.

Билгүүн Тулга Авто Сургууль

Read more...

Авто Тренажёр Дээрх Сургалт

E-mail Print PDF

Авто Тренажер зарж байна. Утас: 99119869Билгүүн Тулга авто сургууль Улаанбаатар хотод цоо шинээр орчин үеийн хамгийн сүүлийн загварын суурин төхөөрөмж буюу авто тренажёр жолооны дадлагын сургалтанд ашиглаж эхэллээ. Та бүхнийг манай авто сургуулийг сонгон суралцахыг бид урьж байна.

Авто тренажёрын давуу тал нь:

  • Жолооны дадлагын хичээлийг авто тренажёр дээр хослон явуулснаар сургалтын чанарт эергээр нөлөөлнө.
  • Механик, автомат хурдны хайрцаг бүхий төрөл бүрийн  авто машинаас сонгон замын нөxцөл байдалд тохируулж аюулгүй, тайван орчинд жолоодлого хийх боломжтой.
  • Автотренажёр нь бензин, шатах, тослох материал хэрэглэдэггүй тул эдийн засгийн хувьд зардлаа багасгах боломжтой. Мөн автомашины эд ангиудын элэгдэл, эвдрэл, гэмтлийг багасгаж ашиглах хугацааг уртасгана.
  • Жолооны дадлагын багшийн ажлын ачааллыг багасгана.
  • Автомашин удаан хугацаагаар жолоодоогүй жолооч нар аюулгүй, тайван орчинд жолоодох ур чадвараа сэргээх боломжтой.
Read more...

Билгүүн Тулга Сагсны Багийнхан Хүрэл Медал Авлаа

E-mail Print PDF

Bilguun Tulga Sagsnii Bag Чингэлтэй дүүргийн авто сургуулиудын дунд зохион явуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд 12 сургууль оролцсоноос Билгүүн Тулга багийнхан гурав дугаар байрт орж хүрэл медал авлаа. Ингээд тэмцээний үеээр авсан фото зургуудийг хүлээн авч үзнэ үү.

 

Read more...

Багш Нарын Дунд Зохиосон Уран Жолоодлогын ба Дүрмийн Тестийн Тэмцээн

E-mail Print PDF

багш нарын тэмцээнБилгүүн Тулга Авто Сургууль Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан "Уран Жолоодлого 2011" тэмцээн багш нарын дунд зохион явууллаа.

 

Read more...

Амжилт Баяслаар Дүүрэн 2010 Оноо Бид Үдлээ

E-mail Print PDF

Bilguun Tulga Auto Surguuli - 2010 Shine Jil

2010 он бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн үнэхээр сайхан ажлын жил байлаа. Энэ хугацаанд бидний баг олон олон зуун шинэ жолооч нараа сургалтын өндөр төвшинд төгсгөсөндөө тун их баяртай байгаагаа илэрхийлье. Ингээд та бүхэнтэй бид "Билгүүн Тулга Шинэ Жилийн Үдэшлэг 2010" фото зургуудаа хуваалцъя.

 

Read more...

"Замын Хөдөлгөөний Дүрэм ба Хотын Жолооны Шалгалт" фото зурагчийн нүдээр

E-mail Print PDF

 

Сонсогчид "Замын Хөдөлгөөний Дүрмийн" шалгалтыг бичгийн тест хэлбэрээр өгдөг.

"Замын Хөдөлгөөний Дүрэм ба Хотын Жолооны Шалгалт" фото зурагчийн нүдээр

Read more...

“Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” уралдаан зарлагдлаа

E-mail Print PDF
“Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” уралдаан зарлаж байна Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” сэдэвт уралдааныг 11 сарын 1-нд зараллаа. Уралдааны зорилго нь хүүхдүүдэд хамгаалах бүс хэрэглэхийн  ач холбогдлыг ойлгуулж, тээврийн хэрэгслээр зорчих бүртээ хамгаалах бүс хэрэглүүлж заншуулах ажээ.

Уралдаанд оролцогсод видео бичлэг хийж YouTube вэбсайт дээр тавих эсвэл элэктрөн хэлбэрээр явуулах ёстой юм байна.

Шалгаруулалтыг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /БХАН/, Замын Цагдаагийн Газар /ЗЦГ/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газар /ХТГ/ зэрэг байгууллагуудын төлөөлөл бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг тодорхой шалгуурын дагуу шударгаар дүгнэнэ.

www.Stop.mn вэбсайтийн мэдээлснээр шүүгчдийн багийг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс сонгоно. Шүүгчид оролцогчдоос ирүүлсэн бүтээлүүдийг Бага, Дунд, Ахлах анги тус бүрт  1-3 дугаар байр эзлүүлэн нийт 9 бүтээл шалгаруулж, хамгийн дээд шагналд 4 сая төгрөгийг, удаах байруудад видео камер, зургийн аппаратууд, хөгжим олгох юм байна.


Шинэ Жолооч Нарт Өгөх 5 Зөвлөгөө

E-mail Print PDF

Шинэ Жолооч Нарт Өгөх 5 ЗөвлөгөөАмерикийн Нэгдсэн Улсад жилд дунджаар 50 мянган хүн нас барж 22 сая хүн автын ослоос болж гэмтдэг. Осолд орсон авто машинийг засахад нийтдээ 80 тэр бум ам. долларыг зарцуулдаг. Бид Монгол улс дахь авто ослын тоо баримтыг хараахан гаргаагүй боловч шинээр жолооч болж буй та бүхэнд дарааx таван "өөрийгөө хамгаалах" зөвлөгөөг санал болгож байна.

Хамгаалалт #1: Анхааралтай Жолоод

"Ээ золиг гэж. Би яагаад харсангүй вэ?" Энэ бол автын осол тохойлдсоны дарааx жолооч нарт хамгийн түгээмэл хэлэгддэг хэллэг. Ерөнхийдөө ихэнх ослын гол шалтгаан жолоочийн анхаарал алдагдсанаас үүcэлтэй байдаг. Анхааралгүй байдал бий болох нь гиюүрэх, огт өөр юм гэнэт бодож эхлэх, нойрмоглох, ядрах, шулуун зам дээр хэт удаан явах, яриандаа халуурахаас үүддэг. Машин жолоодох гэдэг бол бидний хийдэг хамгийн эрсдэлтэй зүйл. Тиймээс та оюун санаагаа машин барьж байхдаа 100% төлөврүүлж сурахыг заншил мэт болгох хэрэгтэй.

Хамгаалалт #2: Зам Тавиад Өгөөд Үз

"Зам тавьж өгснөөр хэн ч хэзээд машинаа мөргүүлж байгаагүй." Та бодоод үз. Хэрэв уулзвар дээр ирчээд хэн нь түрүүлж явах вэ гээд та эргэлзэж байгаа бол зүгээр зам тавиад өгөөд үз. Хэн түрүүлж уулзвар нэвтрэх нь энгийн ойлголт мэт санагдавч таньд заримдаа эргэлзэх мөчүүд ирнэ. Эсрэг хүнээ хүндлээд эхлээд гаргачих. Аюлгүй жолоодоход байнга дүрмээ барих биш харин үр дагавар нь чухал гэдгийг бүү март.

Хамгаалалт #3: Бүү Хурдал

Зохих хурднаас хэтрүүлэн давхих нь таныг хоёр эрсдэлт хүргэнэ: арга хэмжээ авах хором тань багасна, мөн та илүү их энергийг хуримтлуулдаг. Хүн дунджаар 0,75-1,5 секүндийг арга хэмжээ авах хормондоо зарцуулдаг. Урдах машин зогсох эсвэл гэнэт урдуур тань хүн гүйхэд та 2 секунд хоцорсон бол дууслаа л гэсэн үг. Та хурдтай давхиж байх үедээ илүүдэл инэрци хуримтлуулснаар тоормос гишгэхэд 50 метрт яваад зогсдог замд 60 метр явж (шарваж) зогсоно гэдгийг мартаж болохгүй. Тиймээс та бүү яар. Хурдаа барьж аажуу яв.

Хамгаалалт #4: Согтож Мансуурсан Үедээ Машинаа Асаах Гэж Бодсоны ч Хэрэггүй

Архи болон бусад согтууруулах ундаа нь таны арга хэмжээ авах чадгварыг удаашруулдаг.  Тиймээс та амссан үедээ машиндаа түлхүүрээ хийх гэж бодсоны ч хэрэггүй. Такси дууд. Анд нөхрөөсөө гэртээ хүргэж өгөхийг гуй. Согтуугаар жолоодох нь эрсдэл ихтэй.
Бид жолооны курст сурагчидад бас нэгэн гол зүйлийг зааж өгдөг. Энэ бол "Би машин барих чадвартай юу?" гэсэн асуулт юм. "Би ядарсан байна уу?", "Би хангалттай нойр авч чадсан уу?", "Намайг ядраадаг/ мансууруулдаг эм би хэрэглэсэн үү?", "Би харааныхаа шилийг авч гарсан бил үү?" Хэрэв та эдгээрт бүгдэнд нь "Тийм" гэж хариулсан бол та машин барих чадвартай мөн эрхтэйд өөрийгөө тооц..

Хамгаалалт #5: Суудлын Бүсээ Зүү

Суудлын бүс таны аюулгүй байдлыг хангах хамгийн чухал ололт гэдэгтэй маргах хэрэггүй. Таныг осолд ороход бүс мөргөлтөөс биейиг тань хамгаална, бас машинаас гадагш шидэгдэхээс сэргийлдэг. Хамгийн чухал нь таныг суудал дээр тогтоож ослоос бага бэртэлтэй гаргах зорилго юм. Тиймээс та "миний хувцас үрчийчихнэ, надад эвгүй байна, би зүс зүүж дасаагүй" гэж гомдоллох хэрэггүй. Машин жолоодохдоо бүс зүүж явахыг зуршил болго.

Дүгнэж хэлэхэд бид танд таван үнэтэй зөвлөгөөг өглөө. Эдгээр нь анхааралтай жолоодох, зам тавьж өгч сурах, хурдаа тохируулж явж байх, согтуурсан үедээ машин жолоодохгүй байх, суудлын даруулга бүсээ байнга зүүж явах явдал юм.

 

Page 2 of 2

Биднийг Сонго

Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

Харилцах Хаяг

Билгүүн Тулга Авто Сургууль

1 болон 6 тоот
"Мандухай" Зочид Буудлын Ард
2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
Улаанбаатар Хот, Монгол Улс


И-мэйл: info@bilguuntulga.com
Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.