Friday, May 26th

Last update08:08:03 AM GMT

Е - Ангиллын Жолооны Үнэмлэх

E-mail Print PDF

“В”, “D” ангиллын автомашин 750 кг-аас дээш бүх жинтэй чиргүүлтэй, “С” ангиллын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн.

* Е ангилал нь чиргүүлийн бүх жин болон даацаас хамааран В, С, Д ангиллын бүрэлдэхүүн байна.

  • ВЕ ангилалд В ангиллын тээврийн хэрэгсэл бүх жин нь 750 кг-аас их чиргүүлтэй бүрэлдэхүүн.
  • СЕ ангилалд С ангиллын тээврийн хэрэгсэл 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн.
  • ДЕ ангилалд Д ангиллын тээврийн хэрэгсэл бүх жин нь 750 кг-аас их чиргүүлтэй бүрэлдэхүүн.

Энэ ангиллын эрхийг авахын тулд:

  • 18 насанд хүрсэн байх
  • Жолоочийн эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн байх (цусны бүлэг тогтоолгох)
  • Та “ВС” ангиллын тээврийн хэрэгсэл нэг жилээс доошгүй хугацаагаар тасралтгүй жолоодсон байх
  • Жолоочийн эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн байх

Тээврийн хэрэгслийн “ВС” болон “ВСД” ангиллаас “Е“ ангилалд шилжих 21 хоногийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж, Замын Цагдаагийн Газрын мэргэжлийн шалгалтыг автодромын жолоодлогоор өгч тэнцвэл  “Е“ ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх  авна.

Та E ангиллын жолооны үнэмлэхтэй болох хүсэлтэй байвал манай сургуулийн 11-310511 дугаарын утсаар холбогдож сургалтанд бүртгүүлнэ үү.

Бид E ангилалд элсэлт сар бүр авч байна.

Биднийг Сонго

Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

Харилцах Хаяг

Билгүүн Тулга Авто Сургууль

1 болон 6 тоот
"Мандухай" Зочид Буудлын Ард
2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
Улаанбаатар Хот, Монгол Улс


И-мэйл: info@bilguuntulga.com
Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.