Friday, May 26th

Last update08:08:03 AM GMT

“Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” уралдаан зарлагдлаа

E-mail Print PDF
“Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” уралдаан зарлаж байна Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” сэдэвт уралдааныг 11 сарын 1-нд зараллаа. Уралдааны зорилго нь хүүхдүүдэд хамгаалах бүс хэрэглэхийн  ач холбогдлыг ойлгуулж, тээврийн хэрэгслээр зорчих бүртээ хамгаалах бүс хэрэглүүлж заншуулах ажээ.

Уралдаанд оролцогсод видео бичлэг хийж YouTube вэбсайт дээр тавих эсвэл элэктрөн хэлбэрээр явуулах ёстой юм байна.

Шалгаруулалтыг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /БХАН/, Замын Цагдаагийн Газар /ЗЦГ/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газар /ХТГ/ зэрэг байгууллагуудын төлөөлөл бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг тодорхой шалгуурын дагуу шударгаар дүгнэнэ.

www.Stop.mn вэбсайтийн мэдээлснээр шүүгчдийн багийг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс сонгоно. Шүүгчид оролцогчдоос ирүүлсэн бүтээлүүдийг Бага, Дунд, Ахлах анги тус бүрт  1-3 дугаар байр эзлүүлэн нийт 9 бүтээл шалгаруулж, хамгийн дээд шагналд 4 сая төгрөгийг, удаах байруудад видео камер, зургийн аппаратууд, хөгжим олгох юм байна.



blog comments powered by Disqus

Биднийг Сонго

Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

Харилцах Хаяг

Билгүүн Тулга Авто Сургууль

1 болон 6 тоот
"Мандухай" Зочид Буудлын Ард
2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
Улаанбаатар Хот, Монгол Улс


И-мэйл: info@bilguuntulga.com
Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.