“A” – Ангиллын Жолооны Үнэмлэх
Mотоцикл – шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна.
*Мопед болон моторт дугуйг МУ-ын ЗХД-ээр механикжсан тээврийн хэрэгсэлд хамааруулдаггүй учраас энэ ангилалд ордоггүй.
Энэ ангиллын эрхийг авахын тулд:
- 18 насанд хүрсэн байх
- Жолоочийн эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн байх (цусны бүлэг тогтоолгох)
- Иргэний үнэмлэх
- цээж зураг 4 хувь (сүүлийн 3 сарын дотор авахуулсан)
- Мотоциклын жолооч бэлтгэх 14 хоногийн сургалтанд бүрэн хамрагдан, улмаар ЗЦА-ны мэргэжлийн шалгалтыг замын хөдөлгөөний хууль дүрэм болон автодромын жолоодлогоор, хэрвээ та жолоочийн өөр ангиллын эрхийн үнэмлэхтэй бол зөвхөн автодромын жолоодлогоор шалгалт өгч тэнцвэл “А”-ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авна.
Та “А” ангиллын жолооны үнэмлэхтэй болох хүсэлтэй байвал манай сургуулийн 11-310511 дугаарын утсаар холбогдож сургалтанд бүртгүүлнэ үү. Бид “А” ангилалдаа жил бүрийн 4-10 дугаар саруудын хооронд элсэлт авч байна.