- All
- Авто Дром
- Бүртгэл
- Бямба Нямын сургалт
- Давтан курс
- Салбарууд
- Сургалт
- Сургалтын Машин
- Төлбөр
- Үнэмлэх
- Хуваарь
Хичээлийн хуваарийн тухай дэлгэрэнгүйг та манай хичээлийн хуваарь хуудаснаас харна уу.
Байхгүй. Сургалтанд хамрагдах хамгийн доод хугацаа 45 хоног.
Сар бүрийн 10-15-ны хооронд манай салбаруудын шинэ хичээл эхэлдэг. Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 11-310511 руу залгана уу. Мөн та элсэхээсээ өмнө Салбаруудын мэдээллийг, Бүрдүүлэх материал, Хичээлийн хуваарийн тухай дэлгэрэнгүй уншина уу.
Манайх олон улсын жолооны үнэмлэх гаргадаггүй. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс олгодог.
Харин та Венийн конвенц-д багтдаг бүх оронд түр хугацаагараар буюу 6-аас доош сарын дотор Монгол жолооны үнэмлэхээр машин жолоодож болдог. Байнга оршин суух бол Монгол улсын жолооны үнэмлэх солиулж авнa.
Хэрэв та манайд анх бүртгүүлсэн бол давтан курст сууж болно, 50%-ийн хөнгөлттэйгөөр. Дэлгэрэнгүйг та тухайн сурсан салбараасаа асууна уу.
Манай автосургууль өдөр бүр 10:00 – 19:00 цагийн хооронд ажилладаг. Ням гаригт амарна.
Салбаруудын байршлыг энд дарж харна уу.
Манай автосургууль тээврийн хэрэгслийн
- В ангилалд: Верна маркийн автомашинаар
- С ангилалд: Hyundai маркийн 5 тоннын даацтай ачааны автомашинаар
- D ангилалд: Нуundai маркийн автобусаар
- Е ангилалд: Зил-130 маркийн нэг голтой чиргүүлтэй автомашинаар
- А ангилалд Хурд-200 маркийн мотоциклоор
дадлага хийнэ.
“Билгүүн тулга” авто сургууль 1994 онд байгуулагдсан. Шилдгийн шилдэг хамт олонтой манай сургууль oдоо 25 дэх хичээлийн жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 60.000 гаруй жолоочийг тээврийн хэрэгслийн A, В, ВС, С, D, Е ангилалаар сурлагын 95-100% амжилттай төгсгөсөн.
Манай авто сургууль 6 салбартай.
- Салбар 1: Чингэлтэй дүүрэг “Мандухай” зочид буудлын ард 2-р байр. Утас: 11-310511
- Салбар 2: Баянзүрх дүүрэг Сансрын аюулгүйн тойргийн баруун хойд талд “Ундрам плаза” төвийн 4 давхарт 403 тоот. Утас: 9916-6500
- Салбар 3: Баянзүрх дүүрэг, Цэргийн Госпиталын ард, өөрийн байр. Утас: 8887-9424
- Салбар 4: Гуравдугаар хороолол “Өргөө” кино театрын баруун урд талд “Ундрам” төвийн 303 тоот. Утас: 8850-1247
- Салбар 5: Хан-Уул дүүрэг, 15- р хороо, Зайсангийн гудамж, Оргил Шилтгээний 4 давхарт, 406 тоот. Утас: 9960-5512
- Салбар 6: Баянзүрх Дүүрэг. Их Монгол хорооллын урд Санни Таун (Sunny Town) хотхоны 8-р блок, 11 тоот.
Утас: 9991-4230
Билгүүн Тулга Авто Сургуулийн авто дром Баян Зүрх Дүүрэг дэх 22 дугаар хороо хуучнаар ойн 1 дүгээр автобаазын хашаанд байрлалтай. Байршлыг харах >
Бид элсэн орж байгаа сонсогч нартайгаа сургалтын гэрээ байгуулж ажилладаг тул энэ хугацаанд ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй.
Болно. Та манай сургуульд бүртгүүлэхдээ сургалтын төлбөрөө бүрэн төлөх боломжгүй бол 50% -аас доошгүй төлбөрийг төлсөн байх шаардлагатай. Үлдэгдэл төлбөрөө 10 хоногийн дотор гүйцэт төлж болно.
Тээврийн хэрэгслийн
- В ангилалд – 600.000 төгрөг, Хугацаа 45 хоног
- С ангилалд – 300.000 төгрөг, Хугацаа 14 хоног
- D ангилалд – 300.000 төгрөг, Хугацаа 21 хоног
- Е ангилалд – 300.000 төгрөг, Хугацаа 21 хоног
- A ангилалд – 200.000 төгрөг, Хугацаа 14 хоног
тус тус суралцуулна.
Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэн рүү 11-310511 дугаараар 10:00 – 19:00 цагийн хооронд холбогдоно уу. Мөн та info@bilguuntulga.com хаяг руу и-мэйл бичнэ үү.
Байхгүй.
Хэрэв та шалгалтаа өгөөд тэнцсэн бол таны жолооны үнэмлэх ажлын 7-14 хоногт гардаг. Та үнэмлэх гарсан эсэхээ төгссөн салбараасаа лавлаж асууна уу.
Болно. Та сурч буй салбарын багшаар дамжуулан худалдаж авч болно.
Билгүүн Тулга авто сургууль ажил ихтэй хүмүүст зориулж Бямба Ням гаригт хичээллэдэг ангийг хичээллүүлж байна.
Бямба, Нямын анги нь манай төв салбар дээр сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагаас эхлэн хичээллэж байгаа.
- Дүрмийн хичээл: Бямба, Ням гарагт 16:00 – 18:00 цагт хичээллэнэ.
- Жолооны дадлага: Бямба, Ням гарагт 9:00 – 12:00 ба 13:00 – 16:00 цагийн хооронд долоо хоногт 2-3 удаа хичээллэнэ.
Түгээмэл Асуулт
–Жолоогоо дуусгачаад шууд дүрмийн хичээл ордог гэсэн үг үү? Мөн Бямба Ням гаригаар хичээллэх бол хэр удаж байж төгсөх вэ?
-Манай Бямба Ням гаригийн сургалт: дүрмийн хичээл 16:00-18:00 цаг, жолооны хичээл 9:00-12:00 & 13:00 – 16:00 цаг гэж ордог, та энэ хуваариас сонгон суралцаж болно. Өөрөөр хэлбэл та дүрмийн хичээлдээ суусны дараа жолоондоо гарна гэсэн үг. Бямба Нямын сургалт 45 хоногийн хугацаатай хугацаатай үргэжлэх ба шалгалт дуусаад жолооны үнэмлэхийгЦагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл Мэдэээллийн Төвд шууд бичүүлж өгдөг. Жолооны үнэмлэх бичилтэд өгснөөс хойш ажлын 7-10 хоногийн дараа гардаг журамтай.
- Иргэний үнэмлэх
- Төлбөр
- Цусны бүлгээ тодорхойлуулсан байх
- 3х4 хэмжээтэй Зураг – 3 ширхэг
- 4х6 хэмжээтэй Зураг – 1 ширхэг /цагаан фонтой – үнэмлэх дээр тавигдах зураг/
A, С, D, Е ангилал ахиулахад:
- Жолооны үнэмлэх
- Эрүүл мэндийн хуудас
- Зураг – 1 ширхэг /4х6 цагаан фонтой/
- Төлбөр
Манай сургууль сүүлийн шалгалт дууссаны дараа Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл Мэдэээллийн Төвд үнэмлэх бичүүлэхээр материалыг өгдөг ба ажлын 7-14 хоногийн дотор үнэмлэх хэвлэгдэн гардаг.