B – Ангиллын Жолооны Үнэмлэх
Жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3.500 кг- аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй.)
* 8-аас илүүгүй хүний суудалтай \ бага оврын автобус \ ачааны \ бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй \ болон суудлын автомашиныг энэ ангилалд хамааруулдаг. Тухайн ангилал нь үйлдвэрээс тоноглогдсон тоо болон бүх жингээс хамаардаг. Уг ангилалд бүх жин нь 750 кг-аас хэтрэхгүй чиргүүл чирэхийг зөвшөөрдөг.
Шалгалтуудаа амжилттай өгсний дараа яах вэ?
Тээврийн хэрэгслийн “B“ ангиллын жолооч бэлтгэх үндсэн 45 хоногийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж, Цагдаагийн Ерөнхий Газрын мэргэжлийн шалгалтыг замын хөдөлгөөний хууль дүрэм болон хотын жолооны шалгалтыг өгч тэнцвэл “B” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авна.
Танд амжилт хүсье! : )