“E” – Ангиллын Жолооны Үнэмлэх

“В”, “D” ангиллын автомашин 750 кг-аас дээш бүх жинтэй чиргүүлтэй, “С” ангиллын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн.

* “Е” ангилал нь чиргүүлийн бүх жин болон даацаас хамааран В, С, Д ангиллын бүрэлдэхүүн байна.

  • ВЕ ангилалд В ангиллын тээврийн хэрэгсэл бүх жин нь 750 кг-аас их чиргүүлтэй бүрэлдэхүүн.
  • СЕ ангилалд С ангиллын тээврийн хэрэгсэл 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн.
  • DE ангилалд D ангиллын тээврийн хэрэгсэл бүх жин нь 750 кг-аас их чиргүүлтэй бүрэлдэхүүн.

Энэ ангиллын эрхийг авахын тулд:

  • 18 насанд хүрсэн байх
  • Жолоочийн эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн байх (цусны бүлэг тогтоолгох)
  • Та “ВС” ангиллын тээврийн хэрэгсэл нэг жилээс доошгүй хугацаагаар тасралтгүй жолоодсон байх

Тээврийн хэрэгслийн “ВС” болон “ВСD” ангиллаас “Е“ ангилалд шилжих 21 хоногийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж, Замын Цагдаагийн Газрын мэргэжлийн шалгалтыг автодромын жолоодлогоор өгч тэнцвэл  “Е“ ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх  авна.

Та “E” ангиллын жолооны үнэмлэхтэй болох хүсэлтэй байвал манай сургуулийн 11-310511 дугаарын утсаар холбогдож сургалтанд бүртгүүлнэ үү. Бид “E” ангилалд элсэлт сар бүр авч байна.

Салбаруудын мэдээлэл авах