“D” – Ангиллын Жолооны Үнэмлэх

Жолоочоос гадна 8–аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй).

* Д ангиллын тээврийн хэрэгсэлд жолоочийн суудлаас гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автомашин хамаарагдана. Уг ангилалд бүх жин нь 750 кг-аас хэтрэхгүй чиргүүл чирэхийг зөвшөөрдөг.

Энэ ангиллын эрхийг авахын тулд:

  • 21 насанд хүрсэн байх
  • Жолоочийн эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн байх (цусны бүлэг тогтоолгох)
  • “ВС” –ангиллын тээврийн хэрэгсэл нэг жилээс доошгүй хугацаагаар тасралтгүй жолоодсон байх
  • Жолоочийн эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн байх

Тээврийн хэрэгслийн “ВС” болон “ВСЕ” ангиллаас “D” – ангилалд шилжих 21 хоногийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж, Замын Цагдаагийн Газрын мэргэжлийн шалгалтыг автодромын жолоодлогоор өгч тэнцвэл “D”–ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх авна.

Та “D” ангиллын жолооны үнэмлэхтэй болох хүсэлтэй байвал манай сургуулийн 11-310511 дугаарын утсаар холбогдож сургалтанд бүртгүүлнэ үү. Бид D ангилалд элсэлт байнга авч байна.

Салбаруудын мэдээлэл авах